Физик



Термодинамика:
I. Термодинамик процессууд
Термодинамикт `систем` гэсэн ойлголт нь маш чухал бөгөөд үндсэн ойлголт болно.  Термодинамикийн бодлогод Систем ба гадаад орчинг ялган салгаж системийг тойрох хилээр тусгаарлах бөгөөд систем доторхи үйл явцыг термодинамикийн процесс гэж тодорхойлно.
Термодинамикийн үндсэн түгээмэл процессуудыг нэрлэвэл:
Адиабат процесс – системээс энерги орж гарахгүй, тогтмол энергитэй  процессийг хэлнэ.
Изэнтропи процесс – энтропи өөрчлөгдөхгүй процессийг хэлнэ.  Энтропи нь тогтмол байх учраас изэнтропи процесс нь эргэж болно гэсэн үг.
Изэнтальпи proцесс – тогтмол энтальпитэй процессийг хэлнэ.
Изобар процесс – тогтмол даралттай процессийг хэлнэ.
Изотерм процесс – тогтмол Температуртай процессийг хэлнэ.
Изохор процесс – тогтмол эзлэхүүнтэй процессийг хэлнэ

Comments